• Empty section. Edit page to add content here.
  • СОНГУУЛЬД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

    Сонгогч та сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүй оролцож, саналаа өөрөө өгнө.

    Сонгогч таныг сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж саад учруулахыг хориглоно.

    Сонгогч та өөрийгөө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

    Хэрэв сонгогч таныг болон гэр бүлийн тань аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй эсхүл буруу бүртгэгдсэн байвал гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.

    Сонгогч та нэр дэвшигчийн менежер, шадар туслагчаар ажиллаж байгаа болсанал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.

    Эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагаа, санал өгөх хүсэлтээ санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.

    Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч та асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол тухайн сонгогчийн харьяалагдах баг, хорооны Засаг дарга түүний хүсэлт, мэдээллийг холбогдох хэсгийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.

  • СОНГОГЧ ТА САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

    С

  • ГАДААД УЛСАД САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА

    Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа, сонгуулийн эрх бүхий иргэн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй.

    ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ ГАЗАР

    Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг уг өдөр хүртэлх хугацаанд гадаад улсад байгаа сонгогчдод зарлан мэдээлнэ.

    Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хүрэлцэхүйц тооны санал бэлтгэх бүхээг бэлтгэсэн байна.

    ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА

    Салбар комиссын бүрэлдэхүүн гадаад улсад байгаа иргэдийн санал авах өдрийн 07.00 цагт сонгогчдын төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж харуулан, шалган битүүмжилж, лацадсаны дараа салбар комиссын дарга дараах мэдээллийг хийж тэмдэглэл хөтөлнө:

    сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тоо;
    хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устгагдсан, үлдсэн саналын хуудасны тоо;
    саналын хуудасны индекс дугаар.
    Салбар комисс санал авахын өмнөх ажиллагааг гүйцэтгэсний дараа санал авах ажиллагааг эхлүүлнэ.

    Сонгогч саналаа өгөхөөр очихдоо Монгол Улсын иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортоо авч очно. Салбар комиссын зохион байгуулагч сонгогчийн баримт бичгийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрд саналын хуудсыг дугтуйн хамт олгоно.

    Саналын хуудас авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна.

    ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭД САНАЛ ӨГӨХ

    Сонгогч та саналаа өгөхөөр очихдоо ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ эсхүл ҮНДЭСНИЙ ГАДААД ПАСПОРТАА заавал авч очоорой.

    Гадаад улсад байгаа сонгогч Та саналын хуудсыг дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналын хуудасны зааварт заасан тэмдэглэгээний дагуу өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн нэрийн өмнөх улаан хүрээ бүхий зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.

    Саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсаа дугтуйд хийн битүүмжилж саналын хайрцагт хийгээрэй.

    Хэрэв саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж, саналын хуудсанд зааснаас өөр, эсхүл буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа битүүмжлэн саналын хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа салбар комисст мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа гаргаж болно.

  • Анхдугаар сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /1992-1996 он/

    Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хурал нь Монголын парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар "Төрийн эрх барих дээд байгууллага нь Улсын Их Хурал байна”гэж заагаад "Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн баталгаажуулсны дагуу манай улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжсэн юм.
    Монгол Улсын Их Хурал нь бүрэлдэхүүний хувьд 76 гишүүнтэй болж өргөжин бүтцийн хувьд ч өөрчлөгдсөн. Улсын Их Хурлыг сонгох сонгууль сонгуулийн мажоритар системээр, 2-4 мандат бүхий томсгосон 26 тойрогт болж МАХН 70, Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшлийн нам, Ногоон намын "Ардчилсан холбоо” эвсэл 4, МСДН 1, бие даан нэр дэвшигч 1 суудал тус тус авсан. Сонгуулийн дүнд МАХН парламентын үнэмлэхүй олонхи болж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болжээ.
    Энэ удаагийн Улсын Их Хурлын баталсан зарим онцлог хууль, тогтоомжийг дурдвал:
    • Шинэ Үндсэн хуулийн дагуу эрх зүйн шинэтгэл хийх ажлыг эхлүүлсэн. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу нийгмийн бүх салбарын харилцааг эрх зүйн хүрээнд шинээр уялдуулан зохицуулах өргөн хүрээтэй ажлыг хийжээ.
    • Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн засаглалын байгууллагуудыг шинээр бүрдүүлэн бататгаж,тэдгээрийн статус, хоорондын харилцааны тэнцвэрийг эрх зүйн хүрээнд бий болгож өгсөн. Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч, Шүүхийн тухай зэрэг хуулийг шинэчлэн баталжээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлан орон нутгийн өөрөө удирдах ̧ёсыг төрийн удирдлагатай хослуулах Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлсэн.
    • Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль баталж, 1993 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүх нийтийн анхдугаар сонгууль явуулахаар товлон тогтоов.
    • Энэ парламентын үед зах зээлийн эдийн засгийн харилцааны тулгуур хуулиудыг баталсан. Тухайлбал, Улсын төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэл, Татварын багц хууль, Онцгой албан татвар, Гаалийн болон Гаалийн тарифын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиудыг дурдаж болно.
    • Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийх өмч хувьчлал дуусч,
    үнэт цаасны хоёр дахь зах зээлийг нээж ажиллуулсан нь шинэ нийгмийн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал алхам болсон.
    • Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хууль, Нийгмийн даатгалын тухай, Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Батлан хамгаалах тухай, Төрийн болон Байгууллагын, Хувь хүний нууцын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагуудын тухай хуулиудыг тус тус батлан гаргажээ.
    1992-1996 оны Улсын Их Хурал нь бүтцийн хувьд 10 байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Үүнд:
    1. Байгаль орчныг хамгаалах байнгын хороо (дарга Ч.Хурц, М.Мэндбилэг нар сонгогдон ажилласан)
    2. Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хороо (дарга Ж.Батсуурь, Б.Дэмбэрэл)
    3. Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо (дарга Д.Лүндээжанцан)
    4. Дотоод асуудлын байнгын хороо (дарга С.Чулуунбаатар)
    5. Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо (дарга А.Базархүү)
    6. Хурал, захиргааны байнгын хороо (дарга Д.Дашцэдэн, А.Болат)
    7. Хууль зүйн байнгын хороо (дарга С.Төмөр, Ц.Нямдорж)
    8. Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хангамжийн байнгын хороо (дарга Г.Зуунай, Д.Мөнхөө)
    9. Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо (дарга Ж.Норовсамбуу, Н.Баяртсайхан)
    10. Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хороо (дарга Г.Цэдэндагва)
    Энэ удаагийн Улсын Их Хурал өөрийн бүтцээ боловсронгуй болгож 1995 оноос Байнгын хорооны тоог цөөрүүлэн Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалтын, Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын, Хууль зүйн, Хөдөөгийн бодлого, байгаль орчны, Эдийн засгийн бодлогын гэсэн нийт зургаан Байнгын хороотой ажилласан байна.
    1992-1996 оны Улсын Их Хуралд МАХН парламентын олонхи болж сонгуулийн мөрийн хөтөлбөр, бодлого, шийдвэрээ хэрэгжүүлсэн. Харин энэ удаагийн сонгуульд Ардчилсан хүчин нийтдээ 5 суудал авснаас С.Зориг, Да.Ганболд, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын лидерүүд сонгогчдын итгэл хүлээн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллажээ.

  • Гурав дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2000-2004/

    Энэ удаагийн Улсын Их Хурлыг сонгох сонгуулиар МАХН 72, МҮАН-МШАН-ын "Ардчилсан холбоо” эвсэл 1, ИЗН-НН 1, Эх орон-МАШСН 1,бие даан нэр дэвшигч 1 суудал тус тус авч МАХН парламентад үнэмлэхүй олонх болжээ.
    Энэ удаагийн Улсын Их Хуралд төрийн бодлогын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, улс орныхоо эдийн засгийг эрүүлжүүлэх, нийгмийн үйлдвэрлэлийн өсөлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин өргөжүүлэх, ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн өргөн хүрээтэй асуудлыг шийдвэрлэх түүхэн хариуцлага ногдсон болно.
    Гурав дахь удаагийн сонгуулийн Улсын Их Хурлын үйл ажиллагааны гол онцлог, үр дүн нь төрийн бодлогын тогтвортой шинж, үйл ажиллагааны нэгдмэл цогц байдлыг хангаж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлсэн, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, бодлогын чанартай болон эрх зүйн томоохон шийдлүүдийг гаргахад бодитой алхам хийсэн парламент байв.
    Сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусч, дараагийн сонгуулийг товлон зарлахаас нэг сарын өмнө улс орны эдийн засаг, нийгмийн болон санхүүгийн байдлыг мэдээлдэг шинэ жишиг тогтоосон нь төр, засгийн байгууллага сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ хэр зэрэг биелүүлж байгаагаа үнэлүүлэх боломжийг бүрдүүлэв.
    Төрийн албаны тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай болон Төрийн аудитын тухай хуулиуд батлагдаж, эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн шинэ орчин бүрдэв.
    Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг томоохон хуулийг шинээр батлав. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах эрхэм зорилгын хүрээнд Хүний эрхийн Үндэсний хөтөлбөрийг баталж, Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулав.
    Газрын шинэтгэлийн бодлогыг тодорхойлсон газрын тухай багц хууль, түүний дотор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлан гаргасан нь иргэний нийгмийн баталгааг хангах, газрыг аж ахуйн эргэлтэд оруулах хийгээд анх удаа иргэд газраа өмчлөх эрхийг нээж өгсөн чухал ач холбогдолтой болжээ.
    Иргэдийнхээ нийгмийн хамгааллын талаар төр, засгаас онцгойлон анхаарч ирсний дүнд тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор, хөдөлмөрийн хөлсний болон тэтгэврийн доод түвшингийн хэмжээ хоёр дахин нэмэгджээ.
    2000-2004 оны Улсын Их Хурал бүтцийн хувьд өмнөх сонгуулийн Улсын Их Хурлын 7 байнгын хорооны бүтцийг хэвээр хадгалан ажиллаж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ш.Гунгаадорж, Т.Ганди, Д.Дэмбэрэл, Н.Баяртсайхан, Ц.Шаравдорж, Т.Очирхүү нар Байнгын хорооны даргаар 4 жилийн хугацаанд улиран сонгогдож ажиллажээ.
    Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Монголын төр, засгийн бодлого, тогтвортой үйл ажиллагаа нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсныг онцлох нь зүйтэй юм. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт анх удаагаа 10 орчим хувиар нэмэгджээ.
    Энэ удаагийн Улсын Их Хурал хүн төрөлхтний хөгжлийн хоёр зуун солигдох түүхэн цаг мөч тохиосон үед үйл ажиллагаагаа явуулж ирсэн онцлогтой. Мянганы жилд зориулж Улсын Их Хурал хүндэтгэлийн чуулганаа хуралдуулан Монголын төрт улсынхаа түүхэн уламжлал, замналын сургамжаас суралцан төрт ̧ёсоо дээдлэн түмэн олныхоо тусын тулд эв эеэ хичээн зүтгэх үүрэг, хариуцлагынхаа тухай ярилцжээ.

  • Дөрөв дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2004-2008/

    Duis sed odio sit amet nibh vulputate cursus sit amet mauris morbi accumsan ipsum velit auctor ornare odio.

  • Зургаа дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2012-2016/

    Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгууль болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль 6 дугаар сарын 28-ны өдрийн Пүрэв гарагт улс орон даяар зэрэг явагдсан билээ.

    Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд сонгуулийн хосолсон тогтолцоогоор анх удаа зохион байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын 76 гишүүний 48 нь мандатын журмаар 26 тойргоос, үлдсэн 28 нь сонгуулийн дүнгээр улс төрийн намуудын авсан саналын дүнгээр гишүүнээр сонгогдсон.

    Улсын Их Хурлын сонгуулийг улс орон даяар зохион байгуулж явуулах үүрэг бүхий сонгуулийн 26 тойргийн хороо, 333 салбар хороо, 1905 хэсгийн хороонд төрийн жинхэнэ болон үйлчилгээний 15549 албан хаагч ажиллаж, сонгуулийг зохион байгуулав. Түүнчлэн Монгол Улс түүхэндээ анх удаа гадаад оронд байгаа сонгогчдынхоо саналыг авсан юм. Уг ажлыг зохион байгуулах комиссыг Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам хамтран байгуулав.

    Энэ удаагийн Улсын Их Хурлын сонгуульд гадаадад байгаа сонгогчдыг нэмж тооцвол нийт сонгогчдын 67,28 хувь нь оролцож саналаа өгчээ.

    Улсын Их Хурлын сонгуульд улс төрийн 11 нам, 2 эвсэл оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн батламж авсан бөгөөд нэр дэвшигчээр 544 хүн бүртгүүлснээс 26 тойрогт 354 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар 190 нэр дэвшигч бүртгүүлсэн байна.

    Сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл хяналтын үйл ажиллагааг Монгол Улс анх удаа автоматжуулсан системээр амжилттай зохион байгуулж явуулсан юм.

    Сонгуулийн дүнгээр Ардчилсан намаас 34, Монгол Ардын Намаас 26, "МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслээс 11, Иргэний зориг-Ногоон намаас 2, бие даан нэр дэвшсэн 3 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллав.

    Энэ удаагийн парламентын бас нэг онцлог нь Улсын Их Хуралд гурван намын бүлэг байгуулагдаж,тэдгээрийг төлөөлсөн Улсын Их Хурлын гурван дэд даргатай, хамгийн олон намын төлөөлөлтэй байсан явдал юм.

    Улсын Их Хурал 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулан Байнгын хорооны нийтлэг бүрэн эрхээс гадна Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх; өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах чиг үүрэгтэй Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулснаар зургаа дахь удаагийн Улсын Их Хурал зохион байгуулалтын бүтцийн хувьд 8 байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулсан юм.

    Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга нар

    1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо (Ц.Цолмон (2012-2013 он),  Ц.Оюунбаатар (2013-2014 он), Ж.Энхбаяр (2014-2016 он), М.Сономпил (2016.01.14-өөс)
    2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо (Г.Баярсайхан (2012-2014 он), Су.Батболд (2014-2015 он), Л.Эрдэнэчимэг (2015-2016 он)
    3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо (2012-2013 он), Д.Батцогт (2013-2016 он)
    4. Өргөдлийн байнгын хороо (Р.Бурмаа (2012-2015 он), О.Баасанхүү (2015-2016 он), Ж.Батзандан (2016.01.14-өөс)
    5. Төрийн байгуулалтын байнгын хороо (А.Бакей 2012-2016 он)
    6. Төсвийн байнгын хороо (Ц.Даваасүрэн (2012-2014 он), Б.Болор (2014-2015 он), Ч.Улаан (2015-2016 он)
    7. Хууль зүйн байнгын хороо (Ш.Түвдэндорж (2012-2014 он), Д.Ганбат (2014-2016 он)

    Эдийн засгийн байнгын хороо (Б.Гарамгайбаатар (2012-2014 он), Ж.Батсуурь (2014-2015 он), Ц.Баярсайхан (2015-2016 он)

  • Монгол Улсын байнгын ажиллагаатай Парламентын түүхэн товчоон

    1990 оны долоодугаар сард Монголд анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ. Энэхүү Ардын Их Хурал "БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль батлан гаргаж, уг хуулийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг байгуулсан юм. Ийнхүү 1990 оны 9 дүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын анхдугаар чуулган үйл ажиллагаагаа эхэлснээр манай оронд байнгын ажиллагаатай Парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо бүрэлдэн тогтож, эдүгээ 28 жил болж байна.
    Парламент бол ард иргэд өөрсдийгөө төлөөлөн эрх ашгаа даатгаж сонгосон итгэмжит төлөөлөгчдийн байгууллага бөгөөд бүх нийтийн хяналтад байдаг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага юм. Парламент гэдэг нь "ярих, хэлэлцэх” гэсэн утгатай англи үг /parliament/ бөгөөд хууль тогтоох-төлөөлөгчдийн дээд байгууллагыг илэрхийлж ойлгодог дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг хэвшсэн нэр томъёо юм.
    Монголын парламентын үүсэл хөгжлийн түүх харьцангуй богино хэдий ч улс орондоо ардчилсан шинэ нийгмийн харилцааг төлөвшүүлэх хууль, эрх зүйн үндэс суурийг бүрдүүлэх талаар их зүйлийг хийж бүтээсэн билээ.

  • Тав дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2008-2012/

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай шинэчлэн найруулсан хуулийн дагуу тав дахь удаагийн Улсын Их Хурлыг сонгох сонгууль 2008 онд 76 мандаттай, томсгосон 26 тойрогт явагдсан.

    Энэ удаагийн Улсын Их Хуралд МАХН-аас 46, АН-аас 27, ИЗН-аас нэг, Ногоон намаас 1, бие даан нэр дэвшигч 1 тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогджээ.

    Тав дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа нь нэлээд онцлогтой байлаа. Тухайлахад,

    • Улс төрийн зөвшилцлөөр хамтарсан Засгийн газар байгуулан мөрийн хөтөлбөрөө хамтарч хэрэгжүүлэх томоохон зорилт тавьж ажилласнаар улс төрийн тогтвортой байдлыг хангаж, улмаар нийгмийн өмнө тулгамдсан олон чухал зорилтыг шийдвэрлэж чадсан.
    • Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа нь улс орны эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавьсан жилүүд байв. 2009 оны эхээр дэлхий дахиныг хамраад байсан санхүүгийн хямрал манай улсын эдийн засаг, нийгмийн байдалд сөргөөр нөлөөлж эхэлснийг Улсын Их Хурал зөв мэдэрч 2009 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөө, 2009 оны төсөвт тодотгол хийх болон нэн тулгамдсан зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
    • Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай тогтоол баталж, ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Түүнчлэн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоол баталж, тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч "Эрдэнэс- Тавантолгой” компанийн хувьцааны 10 хүртэл хувийг Монгол Улсын нийт иргэнд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
    • Энэ Улсын Их Хурал бүрэн эрхийн хугацаандаа нийгмийн халамжийн бодлогод шинэчлэл хийж, Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэн баталсанаар урьд нь хавтгайруулан олгодог байсан халамжийн хэлбэрийг өөрчилж, төрийн халамж, үйлчилгээг нийгмийн зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэг рүү чиглүүлсэн.
    • Хүний хөгжил сангийн тухай хууль батлан гаргасан нь ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх боломж бүрдүүлэв.
    • Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд илүүтэй анхаарч хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлж ажиллажээ.
    • Энэ удаагийн Улсын Их Хурал нийгэмд шударга ёсыг төлөвшүүлэх, төрийн дээд, өндөр албан тушаалтны ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс Улсын Их Хурлын гишүүний Ёс зүйн дүрмийг баталсны зэрэгцээ энэ асуудлыг хариуцан ажилладаг Ёс зүйн дэд хорооны эрх зүйн орчныг бүрдүүлж өгөв. Түүнчлэн төрийн албаны сонирхлын зөрчлийн асуудлыг нухацтай авч үзэж тусгайлан хууль баталсны зэрэгцээ Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуульд холбогдох заалтууд нэмсэн байна.
    • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан нь энэ парламентын түүхэн шийдвэрийн нэг юм. Сонгуулийн үед иргэдийн саналыг мөнгөөр худалдан авахыг санаархдаг, биелэх үндэслэлгүй амлалт өгдөг, санал хураалтын дүнг хэн нэгэн нэр дэвшигч, аль нэг улс төрийн хүчний ашиг сонирхолд нийцүүлэхийг оролддог бусармаг аргыг шинэ хуулиар хааж өгсөн нь нийгэмд шударга ёсыг тогтоох, төрд итгэх иргэд сонгогчдын итгэлийг сэргээхэд чиглэсэн чухал алхам болсон билээ.

    Тав дахь удаагийн Улсын Их Хурал зохион байгуулалтын бүтцийн хувьд 7 байнгын хороотой ажиллаж иржээ. Үүнд:

    1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /дарга З.Энхболд, Я.Батсуурь, Э.Мөнх-Очир/
    2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /дарга Батж.Батбаяр, П.Алтангэрэл, Д.Балдан-Очир/
    3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /дарга Д.Оюунхорол, Д.Арвин, Д.Очирбат, А.Тлейхан/
    4. Төрийн байгуулалтын байнгын хороо /дарга Ө.Энхтүвшин, Ж.Сүхбаатар/
    5. Төсвийн байнгын хороо
/дарга Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Д.Хаянхярваа, О.Чулуунбат/
    6. Хууль зүйн байнгын хороо
/дарга Х.Жекей, Б.Бат-Эрдэнэ, Д.Одбаяр/

    Эдийн засгийн байнгын хороо/дарга Ц.Баярсайхан, Д.Зоригт, Р.Буд/ 

  • Улсын Бага Хурлын гишүүд /1990-1992 он/

    Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын 430 депутатаас сонгогдсон 50 гишүүнтэй Улсын Бага Хурал нь 1990-1992 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.
    БНМАУ-ын Улсын Бага Хурал Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх талаар түүхэн гавьяа байгуулсан парламент юм. Юуны өмнө Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулан батлуулсныг онцлон тэмдэглэх учиртай билээ.
    Улсын Бага Хурлаас боловсруулж Ардын Их Хурлын чуулганд оруулан хэлэлцүүлсэн Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдснаар нийгмийн бүх хүрээнд ардчилсан зарчмыг тууштай хэрэгжүүлэх эрх зүйн харилцааны тулгуур эхлэл тавигдсан юм. Тухайлбал, улс төрийн харилцааны хувьд олон намын тогтолцоог баталгаажуулсан ардчилсан дэглэмд шилжсэн. Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрч, түүний баталгааг хангах үүргийг төр хариуцах болсон. Өөрөөр хэлбэл олон урьгалч үзлийг нийгмийн оюун санааны эш үндэс болгосон. Энэ бол ардчиллын чухал үнэт зүйлсийн нэг юм. Монгол Улсын Ерөнхийлөгч,Засгийн газар,Улсын Их Хурлын тухай, Үндсэн хуулийн Цэцийн тухай болон БНМАУ-ын шүүхийн байгууламжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталж, төрийн байгууллын шинэ тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.
    Эдийн засгийн харилцааны хувьд нийтийн өмчид суурилсан аж ахуйн социалист тогтолцоо дангаар ноёрхож байсныг халж, олон хэвшилт эдийн засагтай болох харилцааг хуульчлан баталгаажуулсан. Шударга өрсөлдөөнд үндэслэсэн зах зээлийн эдийн засгийн харилцааг тогтоож, түүнд төрийн оролцоог хязгаарлаж өгсөн. Хувийн ба нийтийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, төрийн өмчийг задлан хувьчлах,иргэд хувийн аж ахуй эрхлэх эрх зүйн үндсийг тогтоож, банк, гааль, албан татварын зэрэг хуулиудыг шинэчлэн баталжээ.
    Улсын Бага Хурал бүрэлдэхүүний хувьд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүнээс бүрдэж байв. Улсын Бага Хурлын даргаар Р.Гончигдорж, орлогч даргаар К.Зардыхан, нарийн бичгийн даргаар Б.Чимид нар сонгогдон ажиллаж байжээ. Улсын Бага Хурлын удирдлага буюу дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нь намын суудалгүй, шууд Ардын Их Хурлаас нэр дэвшүүлэн сонгогдсон. Харин Улсын Бага Хурлын 50 гишүүний тухайд сонгогчдын 5, түүнээс дээш хувийн санал авсан намд Улсын Бага Хурлын гишүүний мандат буюу суудал хувь тэнцүүлэн хуваарилж (5 хувьд 1 мандат), намууд сонгуулиар авсан мандатынхаа тоогоор нэр дэвшүүлэн Ардын Их Хурлаас сонгосон. Улсын Бага Хуралд МАХН 33, Монголын ардчилсан нам 13, Монголын социал-демократ нам 4, Монголын үндэсний дэвшлийн нам 3 суудал тус тус авчээ.
    Улсын Бага Хурал нь бүтцийн хувьд таван Байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулж байжээ. Үүнд:
    1. Төрийн байгуулалтын байнгын хороо (дарга нь С.Баяр)
    2. Хууль зүйн байнгын хороо (дарга нь Л.Цог)
    3. Эдийн засгийн байнгын хороо (дарга нь М.Энхсайхан)
    4. Нийгмийн бодлогын байнгын хороо (дарга нь Т.Очирхүү)
    5. Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын байнгын хороо (дарга нь Р.Хатанбаатар)
    Ийнхүү Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурал нь шинэ Үндсэн хуулийн дагуу сонгогдон 1992 оны 7 дугаар сарын 29-нд ажлаа эхэлсэн Монгол Улсын Их Хуралд эрх мэдлээ шилжүүлэн өгснөөр үйл ажиллагаа нь дуусгавар болсон билээ.

  • Хоёр дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /1996-2000/

    1996 онд болсон Улсын Их Хурлын сонгуульд нэг мандат бүхий 76 тойргоос олонхийн саналаар Улсын Их Хурлын гишүүнийг сонгосон. Сонгуулийн дүнд МҮАН, МСДН, МШАН, НН-ын "Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН 1 суудал тус тус авч, сонгогч олон шинэ залуу ардчилсан хүчнийхэнд итгэл найдвар хүлээлгэн төрийн эрх мэдэл анх удаа улс төрийн шинэ хүчинд шилжсэн онцлогтой парламент байгуулагдсан юм. Олон жил төрийн эрх барьсан, туршлагатай улс төрийн том хүчин болох МАХН анх удаа цөөнх болж, засгийн эрх барих нам, хүчний байр суурьт эргэлт болсон билээ.
    Энэ парламентын үед байгуулагдсан Засгийн газрыг огцруулах тухай хоёр удаа санал гарч,1997 онд Улсын Их Хурал дахь МАХН- ын бүлгийн нэр бүхий 24 гишүүний гаргасан саналыг Улсын Их Хурал хэлэлцэн олонхийн саналаар Ерөнхий сайд М.Энхсайханы Засгийн газарт итгэл хүлээлгэсэн. Харин 1998 онд Улсын Их Хурал дахь ардчилсан хүчний олонхийн нэр бүхий 11 гишүүний гаргасан мэдэгдлийг үндэслэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын мэдэгдлийг Улсын Их Хурал хэлэлцэн гишүүдийн 98.3 хувийн саналаар Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсан юм. Энэ нь Монголын төрийн түүхэн дэх ардчилсан засаглалын тогтолцооны хариуцлагын нэгэн хэлбэр болж тогтсоноороо онцлог байв.
    Энэ удаагийн Улсын Их Хурал Банкны тухай, Дампуурлын тухай, Даатгалын тухай, Компанийн тухай, Төрийн бус байгууллагын тухай, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай, Ашигт малтмалын тухай, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай, Орон сууц хувьчлалын тухай зэрэг эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг гүнзгийрүүлэн бататгахад зарчмын ач холбогдол үзүүлсэн олон хуулийг дурдаж болно. Мөн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлэхэд зохих нөлөө үзүүлсэн Төрийн бус байгууллагын тухай зэрэг бие даасан хуулийг батлан гаргажээ.
    Хоёр дахь удаагийн сонгуулийн Улсын Их Хурал нь бүтцийн хувьд таван Байнгын хороотой үйл ажиллагаагаа эхэлсэн. Үүнд:
    1. Төрийн байгуулалтын байнгын хороо (дарга С.Зориг)
    2. Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо (дарга А.Ганбаатар)
    3. Нийгмийн бодлогын байнгын хороо (дарга Х.Хулан)
    4. Хууль зүйн байнгын хороо (дарга С.Батчулуун)
    5. Хөдөөгийн бодлого, байгаль орчны байнгын хороо (дарга Ц.Баярсайхан)

    1997 онд Улсын Их Хурлын Байнгын хороодын бүтцийг шинэчлэн нийт 7 байнгын хороотой болж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороог тус тус байгуулжээ.

    Энэ удаагийн Улсын Их Хурлаас 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон тэмдэглэж байхаар тогтож Улсын Их Хурлын тогтоол гаргав. Энэ дагуу 1996 оны есдүгээр сарын 10-нд Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цуглаан жанжин Сүхбаатарын талбайд болж, Монголын төр ард түмнийхээ өмнө анх удаа уучлал гуйсан болно. Түүнчлэн Улсын Их Хурлаас баталсан Ажлын таван өдөртэй долоо хоногт шилжих тухай хуулийн дагуу 1998 оноос Монгол Улс ажлын таван өдөртэй долоо хоногт шилжжээ.

  • СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА

    (Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн долдугаар бүлэг)

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2020.6.26-ны 00:00 цагаас өмнө дуусгана.

    Нэг. Сонгуулийн сурталчилгааны арга хэлбэр

    Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна.

    Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах
    Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах
    Хуульд өөрөө заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах
    Сонгогчидтай уулзалт, хурал, цуглаан хийх
    Ухуулах байр ажиллуулах
    Радио телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах
    Цахим орчин ашиглах
    Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх
    Хоёр. Сонгуулийн хууль бус сурталчилгаа

    Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

    мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;
    нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;
    сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;
    ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;
    хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;
    сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;
    хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах.
    Гурав. Сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд, түүнд хориглох үйл ажиллагаа

    Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.

    Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно.

    Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

    хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;
    зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;
    сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;
    хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;
    оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;
    олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах.
    Дөрөв. Сурталчилгааны явцад хориглох үйл ажиллагаа, хязгаарлалт

    Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор тэдгээрийн нэрийн өмнөөс аливаа этгээд санаатайгаар хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно.

    Харилцаа холбооны зохицуулах хороо дараах үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчсөн тохиолдолд радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана. Үүнд:

    нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг;
    сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтэлж байгаа эсэх
    Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаа. Үүнд:

    Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална.
    хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах.
    Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.
    Дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагад эхний удаа сануулах арга хэмжээ авч болно.

    Мөн хуульд заасан зөрчлийг шалгах хугацаанд санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох тухай дүгнэлтийг зөвшөөрөл олгосон байгууллагад нь хүргүүлэх арга хэмжээг авч болно.